Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

Тендерийн урилга

Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017.06.21
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс
Тендер шалгаруулалтын дугаар: ТН/ХЦШ-2017-01
Хөтөлийн “Цемент-Шохой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 5,500 ккал-аас дээш илчлэгтэй нүүрс нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн материалыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй тараана.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон ажлын туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Санхүүгийн тайлан: Аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жил
• Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого жил тус бүр 500,000,000 төгрөгөөс багагүй байх
• Тендерийн хамт өөрийн санал болгож буй нийлүүлэх нүүрсний нийт үнийн дүнгийн 1%-тай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй банкны баталгаа ирүүлнэ.
Битүүмжилсэн тендерийн материалыг цахим хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцох болно.
Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагаас өмнө доорхь хаягаар зөвхөн бичгээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07 -ны өдрийн 10:30 цагаас нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхь хаягаар авч болно.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Хөтөл “Цемент-Шохой “ ХК-ийн захиргааны байр
Утас: 9910-9177, 9908-0523
Факс: 7036-8368
И-мэйл: info@khutulcement.mn, khutul.llc@gmail.com

Download “Тендерийн материал” Tender2017Nuurs.pdf – Downloaded 30 times – 480 KB