Үнийн мэдээлэлДэлгэрэнгүй мэдээлэлБидний тухайДэлгэрэнгүй мэдээлэлБүтээгдэхүүнДэлгэрэнгүй мэдээлэл

“Алтан гадас” одонт компани:

“Цемент шохой” ХХК-ийн Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2014 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнаж байв.

Үндсэн чиглэл:

-Шохойн чулуун олборлолт,
-Шохойн үйлдвэрлэл,
-Чулуунцрын үйлдвэрлэл,
-Цементийн үйлдвэрлэл,
-Дулааны үйлдвэрлэл,
-Төмөр зам

Шилдэг татвар төлөгч:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын татварын албанаас 2022 онд Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлэв. “Цемент шохой” ХХК 2022 онд нийт 30.9 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсад төвлөрүүлсэн.

Нөхөн сэргээлт:

2019-2023 оны байдлаар техникийн 17.3, биологийн 11.2 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 23.8 га талбай орсон байна.

ОНЦЛОХ МЭДЭЭ



МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛ ГАРГАСАН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ ОЛОН ЖИЛ ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛ ГАРГАСАН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Цемент шохой” ХХК 1047 хүүхдэд баярын бэлэг гардуулан өгч, бяцхан үрсээ баярлууллаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Цемент шохой” ХХК 1047 хүүхдэд баярын бэлэг гардуулан өгч, бяцхан үрсээ баярлууллаа.

ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙГӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
ЗАХ ЗЭЭЛД ШИНЭ ӨНГӨ ТӨРХТЭЙГӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Цемент шохой” ХХК 2024 оны Харилцагчийн хамтын ажиллагааны уулзалтыг 03-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
“Цемент шохой” ХХК 2024 оны Харилцагчийн хамтын ажиллагааны уулзалтыг 03-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

ХӨТӨЛ ХОТ-40 ЖИЛ
ХӨТӨЛ ХОТ-40 ЖИЛ

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

Уулын үйлдвэр

Уурхайн ордыг 1980 онд улсын Ашигт малтмалын нөөцийн комисс баталсан бол 1989 онд төвийн Геологийн экспедицээр ордын төв хэсэгт гүйцээх хайгуул хийлгэж, улмаар 1993-1997 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи хайгуулын ангиар ашиглалтын хайгуулыг тус тус хийлгэсэн юм.

ЧулуунцАрын үйлдвэр

Нойтон аргын технологиор барьсан Чулуунцарын үйлдвэр нь 1985 оны аравдугаар сарын 10-нд эргэх I зууханд гал өгснөөр цементийн гол түүхий эд болох клинкер буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм.



Бидний тухай >

ЗӨВ УДИРДЛАГА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийг мөрдөн ил тод, хамтын шийдвэр гаргадаг, тасралтгүй сайжруулдаг удирдлагын тогтолцоог бүрдүүлж, эрсдэлд суурилсан төлөвлөлт, аюулгүй технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй, байдлыг ханган ажиллаж байна.

ЭРҮҮЛ АЖИЛТАН

Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийг бууруулж ажилтныг хөдөлмөрлөх явцдаа хими, физик, сэтгэл зүйн болон биологийн хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөл, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлж, ажилтнуудын эрүүл мэндийг бүхий л талаар хамгаална.

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцарын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцарын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, Цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 ангийн цемент үйлдвэрлэж, зах зээлд борлуулдаг юм.


Санал хүсэлт