"Алтан гадас" одонт компани:
"Цемент шохой" ХХК-ийн Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2014 онд төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнаж байв.
Үндсэн чиглэл:
-Шохойн чулуун олборлолт,
-Шохойн үйлдвэрлэл,
-Чулуунцрын үйлдвэрлэл,
-Цементийн үйлдвэрлэл,
-Дулааны үйлдвэрлэл,
-Төмөр зам
Шилдэг татвар төлөгч:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын татварын албанаас 2022 онд Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ ёсчлон биелүүлж, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал дэвшүүлэв. "Цемент шохой" ХХК 2022 онд нийт 30.9 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улсад төвлөрүүлсэн.
Нөхөн сэргээлт:
2019-2023 оны байдлаар техникийн 17.3, биологийн 11.2 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 23.8 га талбай орсон байна.
ОНЦЛОХ МЭДЭЭ
БИДНИЙ ТУХАЙ
Уулын үйлдвэр
Уурхайн ордыг 1980 онд улсын Ашигт малтмалын нөөцийн комисс баталсан бол 1989 онд төвийн Геологийн экспедицээр ордын төв хэсэгт гүйцээх хайгуул хийлгэж, улмаар 1993-1997 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи хайгуулын ангиар ашиглалтын хайгуулыг тус тус хийлгэсэн юм.
ЧулуунцАрын үйлдвэр
Нойтон аргын технологиор барьсан Чулуунцарын үйлдвэр нь 1985 оны аравдугаар сарын 10-нд эргэх I зууханд гал өгснөөр цементийн гол түүхий эд болох клинкер буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм.
ЗӨВ УДИРДЛАГА
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийг мөрдөн ил тод, хамтын шийдвэр гаргадаг, тасралтгүй сайжруулдаг удирдлагын тогтолцоог бүрдүүлж, эрсдэлд суурилсан төлөвлөлт, аюулгүй технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй, байдлыг ханган ажиллаж байна.
ЭРҮҮЛ АЖИЛТАН
Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийг бууруулж ажилтныг хөдөлмөрлөх явцдаа хими, физик, сэтгэл зүйн болон биологийн хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөл, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлж, ажилтнуудын эрүүл мэндийг бүхий л талаар хамгаална.