МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Цемент шохой” ХХК 2024 оны Харилцагчийн хамтын ажиллагааны уулзалтыг 03-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Цемент шохой” ХХК 2024 оны Харилцагчийн хамтын ажиллагааны уулзалтыг 03-р сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн харилцагчийн уулзалтад “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлиййн газрын дарга Л.Нямбаяр, Маркетингийн хэлтсийн дарга Г.Ганчимэг, Борлуулалт, ложистикийн хэлтсийн дарга Э.Гэлэгжамц, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудын цемент, бетон зуурмагийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл, барилгын компаниудын удирдлагууд тус тус оролцон санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр “Цемент шохой” ХХК-ийн зүгээс 2024 онд баримтлах борлуулалт, үнийн бодлогоо танилцуулж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

#Цемент_шохойХХК

#Хамтын_ажиллагаа

#Хөгжил_өөд_хамтдаа

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.