“Цемент-Шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Цемент-Шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Цемент шохой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Даваа гаригийн 10.00 цагт “Цемент шохой” ХК-ийн өөрийн байр, Хурлын танхимд болно.

Хаяг: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, Цемент шохой” ХК-ийн өөрийн байр, Хурлын танхим

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн өрийг хувьцаагаар сольж, нэмж гаргах хувьцааны тоог тогтоох, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг баталгаажуулах тухай
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай;
  • Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг дүгнэх тухай;
  • Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах журам батлах тухай;
  • Компанийн тухай хууль болон дүрмээр тогтоосон бусад асуудал.

Хурал зохион байгуулах комисс

Комиссын дарга: Зохион байгуулагч Д.Баттулга
Комиссын гишүүд: Зохион байгуулагч Э.Ариунзул
Зохион байгуулагч Н.Энхтэмүүлэн

Хурлын материал, гаргах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд /Даваа-Баасан/ 09-17 цагийн хооронд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн байранд Гүйцэтгэх захирал А.Шоовдороос авч танилцах боломжтой.

Холбоо барих: Утас: 70368151, Факс: 7036-8368, И-мэйл хаяг: info@khutulcement.mn