“Хэрэглэгч,Үйлдвэрлэгч-2016” уулзалт өдөрлөг болно

“Хэрэглэгч,Үйлдвэрлэгч-2016” уулзалт өдөрлөг болно

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус компани нь Хөтөл хотноо Монгол улсын хэмжээнд байгаа харилцагч байгууллагуудыг урьж, “Хэрэглэгч,Үйлдвэрлэгч-2016” уулзалт-өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Уг уулзалтад Монгол улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн С.Баярцогт, МБМҮХолбооны тэргүүн О.Лхагвадорж тэргүүтэй төр засаг, дээд байгууллагын  төлөөлөл оролцоно.

Мөн нийт 100-аад харилцагч-хэрэглэгч байгууллагын удирдлагууд уг уулзалтад урилгаар оролцоно.

Уулзалтаар бүтээн байгуулалтаар босгосон хуурай технологийн шинэ үйлдвэрийн технологи, цемент ачилт, лабораторийн шинжилгээ, уул уурхайн үйл ажиллагаатай танилцуулж, “Бүтээгдэхүүний чанар, технологи”, “Цементийн эрэлт, нийлүүлэлт, ачилт” сэдвээр илтгэл танилцуулга хийж, чөлөөт ярилцлага хэлэлцүүлэг хийх замаар төр засгийн бодлогыг үйлдвэрлэлтэй холбож, харилцагч байгууллагуудын санал хүсэлтийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорьж байна.