МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ЭЛДЭВ-ОЧИР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ЭЛДЭВ-ОЧИР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

“Цемент шохой” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон. Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир компанийн ТУЗ-ийн гишүүдийн хамт ажлаа хүлээн авах, өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо.

“Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

• 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трес, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

• 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал

• 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал

• 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

• 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал

• 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

• 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

• 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

• 2016-2020 онд УИХ-ын гишүүн

• 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

• 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.