Энэ удаагийн харилцагчийн уулзалтад “Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлиййн газрын дарга Л.Нямбаяр, Маркетингийн хэлтсийн дарга Г.Ганчимэг, Борлуулалт, ложистикийн хэлтсийн дарга Э.Гэлэгжамц, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудын цемент, бетон зуурмагийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл, барилгын компаниудын удирдлагууд тус тус оролцон санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр “Цемент шохой” ХХК-ийн зүгээс 2024 онд баримтлах борлуулалт, үнийн бодлогоо танилцуулж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.