PPC-32.5 ангийн цемент:
PPC 32.5 ангийн цемент нь М-20 зэрэглэлийн бетонд өргөн ашиглагдах ба даац авахааргүй их хэмжээний масс бетон буюу шал, ханын цутгалт, төмөр хийц бүхий тэгш гадаргуутай барилгад өргөн ашигладаг. Энэ ангийн цементийн бат бэх нь 32.5 МПа (буюу 300 кг/см²).
OPC-42.5 ангийн цемент:
OPC 42.5 ангийн цемент нь М-30 зэрэглэл болон түүнээс дээш чанартай бетон гарган авахад ашиглана. 42.5 ангийн цементийг барилгын өргөн хэрэглээний зориулалттай төмөр бетон эдлэл, угсармал хийц хэсгүүд, гүүр далангийн цутгамал эдлэл, зам барилгын зориулалтаар ашигладаг. Энэ ангийн цементийн бат бэх нь 42.5 МПа (буюу 400 кг/см²).
PC-52.5 ангийн цемент:
PC 52.5 ангийн цемент нь өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжид өргөн ашиглагдана. Энэ ангийн цементийн бат бэх нь 52.5 МПа (буюу 600 кг/см²2).
Шохой (идэвхжил 68-70.1%)
Барилгын шохойг хөнгөн блок, арьс шир боловсруулах, ариутгал зэрэгт ашиглана.
Шохой (идэвхжил 70.2-75%)
Барилгын шохойг хөнгөн блок, арьс шир боловсруулах, ариутгал зэрэгт ашиглана.
Шохой (идэвхжил 75.1%-иас дээш)
Технологийн шохойг зэсийн хүдрээс зэс ялган хөвүүлэн баяжуулах, металл ялгах зэрэгт ашигладаг.