МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Чанарын бодлого

Чанарын бодлого

“Цемент шохой” ХХК-ийн Сорилт шинжилгээний лаборатори нь цемент, шохой зэрэг бэлэн бүтээгдэхүүнд физик-механик туршилтын шинжилгээ, химийн шинжилгээ, түлш, түүхий эдэд химийн болон бусад туршилт, сорилт шинжилгээг хийхээс гадна үйлдвэрлэлийн явцад технологийн хяналтыг тасралтгүй 24 цагаар тавьж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай лаборатори нь барилгын материалын үйлдвэрт хэрэглэгддэг бүх төрлийн түүхий эдэд бүрэн шинжилгээ хийдэг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан, дөрвөн удаа итгэмжлэгдсэн MNS ISO/IEC17025 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Мөн инженер техникийн ажилтнуудаа MNS ISO/IEC17025:2007, 2018 сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага, дотоод аудит явуулах сургалтад бүрэн хамруулсан байна. Бид 2007 оноос ISO стандартын тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан ба сорилт, туршилт шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн 2015 онд хуурай аргын технологийн үйлдвэр ашиглалтад орсноор БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн бөгөөд үйлдвэрлэлийн процесст тасралтгүй технологийн хяналт тавин ажиллаж  байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.