МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Шохойн үйлдвэр

Шохойн үйлдвэр

Шохойн үйлдвэр нь 1980 онд хуучнаар ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар баригдаж, 1983 оны арванхоёрдугаар сарын 11-нд I зууханд гал өгснөөр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус үйлдвэр нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” ордыг түшиглэн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шохойн хэрэгцээг хангах зорилгоор жилд 65,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай, уурхайн босоо гурван зуухтайгаар баригдаж ашиглалтад орсон. Шохойн үйлдвэр нь жилд 45,000-50,000 тонн шохойг дунджаар 75%-иас дээш идэвхжилтэй үйлдвэрлэж байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.