Цемент, шохойн үйлдвэрийг түүхий эдээр хангах уурхайн ордыг Улсын ашигт малтмалын нөөцийн комиссоор 1980 онд баталж, улмаар 1989 онд Төвийн геологийн экспедицээр ордын төв хэсэгт гүйцээх хайгуул хийсэн бол 1993-1997 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Геологи, хайгуулын ангиар ашиглалтын хайгуулыг хийлгэсэн юм.
“Хөтөл-1”, “Хөтөл-2” ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотголын хүрээнд эдгээр орд газарт ил аргаар олборлолт явуулж, “Цемент шохой” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийг шохойн чулууны түүхий эдээр хангах зорилготой ба уулын үйлдвэр нь жилд дунджаар 50-60 мянган метр өрөмдлөг, тэсэлгээний ажил хийж, 1.2-1.5 сая м3 уулын цул ухаж, ачин тээвэрлэж байна.