“Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон нар Сэлэнгэ аймаг, Орхон суманд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулав.
Энэхүү гэрээ нь Сэлэнгэ аймаг Орхон сумын нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар Сэлэнгэ аймаг Орхон сумтай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.