МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАТТҮВШИН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАТТҮВШИН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

“Цемент шохой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баттүвшинг томилсон.

Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Д.Баттүвшин ТУЗ-ийн дарга Н.Пүрэвдорж болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх үйл ажиллагаа Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо.

#ЦементшохойХХК

#ХөгжилдХөтөл-нө

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.