Нойтон аргын технологиор баригдсан Чулуунцрын үйлдвэр нь 1985 оны аравдугаар сарын 10-нд эргэх I зууханд гал өгснөөр цементийн гол түүхий эд болох клинкер буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Тус үйлдвэр нь 28 жилийн турш нойтон аргаар клинкер үйлдвэрлэж байгаад хуурай аргын технологитой, жилд 400 мянган тонн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Чулуунцрын үйлдвэр нь 3 үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд түүхий эдийн хэсэг нь шохойн чулуу бутлан нуруулдах, тохируулах, тээрэмдэх, жигдрүүлэх, тээрмийн хэсэг нь нүүрс бутлан нуруулдан, тээрэмддэг бол эргэх зуухны хэсэг нь шохойн чулууг шатаах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг юм.