Өнөөдрөөс 40 жилийн өмнө буюу 1984.03.12-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 81 дугаар бүхий “Хороо байгуулах тухай” зарлигаар Хөтөлийн Цемент-Шохойн комбинатыг түшиглүүлэн Дархан хотын “ХӨТӨЛ” хороог байгуулж байжээ.

Хөтөл сайхан нутагтаа амьдарч, ажиллаж байгаа ахмадууд, залуу үеийнхэндээ Хөтөл хотод засаг захиргааны нэгж үүсэн байгуулагдсан түүхт өдрийн мэнд хүргэе!