Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Жилийн хэрэгцээний цементийг дотоодод 4 үйлдвэр буюу “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг үйлдвэрүүд бүрэн хангаж байгаа.
Барилгын материалын худалдааны төвүүдэд МАК, Монцементийн ууттай цементийг 24,000- 25,000₮ (тонн тутам 480,000-500,000₮) борлуулагдаж буй нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30-40 хувь нэмэгдсэн байна. Бүтээн байгуулалтын улиралд барилгын гол нэр төрлийн бараа огцом нэмэгдсэнд иргэд, ААН-үүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Харин Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж буйгаа мэдэгдлээ.
Дашрамд мэдээлэхэд Барилгын зардлын 16 хувийг эзэлдэг цементийн үнэ 30-40 хувь нэмэгдэхээр шинээр баригдах барилгын үнэ 4.8 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ нь орон сууцны үнэд нөлөөлж улмаар таван хувиар нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь цаашлаад инфляц нэмэгдэх хөшүүрэг болохыг эдийн засагчид анхааруулсан юм.