МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АМЬДРАЛЫН БАТАЛГАА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АМЬДРАЛЫН БАТАЛГАА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Цемент шохой” ТӨХК-ийн ХАБЭА-н хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах хүрээнд “Аюулгүй ажиллагаа, амьдралын баталгаа” нэг сарын аяныг зарлаж байна.

Аяны хүрээнд, Хөтөл хотын ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд захидлын уралдаан, аюулгүй ажиллагааны самбар болон холбогдох мэдээллийг шинэчлэх, түгээн дэлгэрүүлэх бол “Ажлын гүйцэтгэлээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг үнэлэх журам”-ыг нийт ажилчдад таниулах, хэвшүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Түүнчлэн 2023 оны зургадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд;

• Хамгийн их аюулыг арилгасан ажилтан

• Хамгийн их эрсдэл бууруулсан хамт олон

• Хамгийн их мэдээллээр хангасан ажилтныг шалгаруулна. Иймд ХАБЭА-н хэлтсээс өгсөн заавар, зөвлөмжийг дагаж, баг, хамт олноороо аяндаа идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна. Нэмж мэдээлэхэд, “Цемент шохой” ТӨХК нь өнгөрсөн жилээс ХАБ-ын урамшуулалт 100,000 төгрөгийн шагналыг бүх 820 ажилтандаа үндсэн цалин дээр нь нэмж тооцдог болсон. Ингэснээр ажилчдын идэвх оролцоо сайжирч, аюулгүй орчинд ажиллах, осол аваарын түвшинг бууруулах хөшүүрэг болж байгаа билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.