МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Товч танилцуулга

Товч танилцуулга

Хөтөлийн цемент, шохойн комбинатыг ББМҮЯ-ны сайдын 1983 оны 127 дугаар тоот тушаалаар цементийн үйлдвэр, шохойн үйлдвэр, уулын олборлох үйлдвэр, засвар механикийн контор, дулааны станц гэсэн бүтэцтэй анх байгуулжээ. Ийнхүү 1984 онд шохойн үйлдвэрийн I зуухыг дөрвөн ээлжээр галлаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр үйлдвэрийн хамт олон анхны бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлж байв. Улмаар 1986 онд цементийн үйлдвэрийн технологийн I, II шугамыг Улсын комисс хүлээн авснаар цементийн үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 608, 617 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо нь “Бейзмент” ХХК-тай 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр 15/1а-2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж байв. Уг гэрээний дагуу одоогийн “Цемент шохой” ТӨХК-ийн төрийн мэдлийн 100% буюу нийт 119,452,690 ширхэг хувьцааг “Өмчлөх эрхийн өр төлбөр төлөх” нөхцөлтэйгөөр “Хөтөл” ХХК (хуучнаар “Бейзмент” ХХК) шилжүүлэн өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тоот тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай”, Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-д “Цемент шохой” ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хассанаар “Цемент шохой” ТӨХК нь төрийн өмчит компанийн статустай үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 2.6-д заасныг тус тус үндэслэн “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулах, “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоосон юм. Улмаар “Цемент шохой” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурлаар Засгийн газрын 258 дугаар тогтоол, Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн компанийн хэлбэрийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Ингэснээр ТӨХК-ийн статусаас ХХК-ийн статуст албан ёсоор 2023 оны аравдугаар сарын 31-нд шилжиж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.