ЗӨВ УДИРДЛАГА
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийг мөрдөн ил тод, хамтын шийдвэр гаргадаг, тасралтгүй сайжруулдаг, дарамтгүй удирдлагын зөв тогтолцоог бүрдүүлж, эрсдэлд суурилсан төлөвлөлт, аюулгүй технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй, байдлыг ханган ажиллана.
ЭРҮҮЛ АЖИЛТАН
Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийг бууруулж ажилтныг хөдөлмөрлөх явцдаа хими, физик, сэтгэл зүйн болон биологийн хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөл, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг бүхий л талаар хамгаална.
АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байр, машин техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, сайжруулахад чиглэсэн хяналт шалгалтыг бүх шатанд чанартай зохион байгуулж, ажилтнуудыг аюулгүй ажиллагаанд тасралтгүй сургана.
МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО
Компанийн бүх шатны удирдлагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үүрэг хүлээж, манлайлал, оролцоог нэмэгдүүлэн бүх ажилтнуудыг тэгш оролцох боломжоор бүрэн хангаж ажиллана.