Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Бүтэц зохион байгуулалт

“Цемент-Шохой” ХК нь 7 хэлтэс, 8 цех, 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Хэлтсүүд

  • + -

    Эдийн засгийн хэлтэс

    Эдийн засгийн хэлтэс нь Санхүү эрхэлсэн захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд компанийн эдийн засгийг үр ашигтай удирдахад удирдлага, цех нэгж хэсгүүдийг зах зээл, эдийн засгийн үнэн зөв тооцоолсон мэдээ мэдээллээр хангах, эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлэх зардал өртөг, цалин хөлсний бодлогод хяналт тавих, боловсронгуй болгох, тооцох, судлах, төлөвлөлт хийх үндсэн чиг үүрэгтэй.
  • + -

    Санхүү тайлан бүртгэлийн хэлтэс

    Компанийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, санхүүгийн тайлан бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Монгол улсын хуульд нийцүүлэн үнэн зөв хөтөлж явуулах, Нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сайжруулан өртөг зардлыг бууруулах замаар компанийн санхүү эдийн засгийн чадавхыг дээшлүүлэн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд суурилсан шинжилгээг хийж, компанийн хэмжээнд бүхий л ажилтан албан хаагчдад санхүүгийн сахилга батыг чанд сахих сургалт явуулах, дүрэм журмыг санаачлан боловсруулах, мөнгөн урсгалыг зөв зохистой удирдан, авлага өр төлбөрийг бууруулах удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах, санхүүгийн бүхий л үзүүлэлтийн зохист харьцааг барьж ажиллах чиг үүрэгтэй ажиллана.
  • + -

    Хангамж борлуулалтын хэлтэс

    Хангамж, борлуулалтын хэлтэс нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг эд анги, түлш түүхий эд худалдан авах, нийлүүлэх ажлыг хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулах, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан борлуулах, худалдан авалтын тендерийн бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцлийг эрх зүйн хүрээнд хийх, үйлдвэрийн шаардлагатай сэлбэгийн захиалгыг ангилан нэгтгэж удирдлагад танилцуулах, худалдан авалт борлуулалтын тайланг гаргах үндсэн чиг үүрэгтэй.
  • + -

    Технологийн бодлогын хэлтэс

    Технологийн бодлогын хэлтэс нь стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан чиглүүлнэ. Үүнд:

    Үйлдвэрлэлд тохирох түлш түүхий эдээр хангах
    Үйлдвэрлэлийн технологийн зааврын дагуу удирдан зохион байгуулж, технологийн картыг мөрдөн ажиллуулах
    Үндсэн тоноглолын хүчин чадлыг зүй зохистой ашиглах
    Бүтээгдэхүүний чанар стандартыг тогтмол хангуулах
    Шинэ техник, технологийг нэвтрүүлж, үр ашигтай ажиллах зэрэг асуудалд чиглүүлэх бодлого явуулж, зохион байгуулах.

  • + -

    Техникийн хэлтэс

    Үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн хэвийн жигд ажиллагааг хангаж, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг хийх ажлыг удирдан зохион байгуулах, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний болон усан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийн зарцуулалт, хэрэглээнд хяналт тавьж ажиллана. Цех, нэгжүүдийн техникийн ажилтнуудыг мэргэжлийн удирдамж, зөвлөмжөөр хангаж ажилладаг.
  • + -

    Мэдээллийн технологийн хэлтэс

    “Цемент-Шохой” ХК-ийн мэдээллийн технологийн бодлого чиглэлийг тодорхойлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, хяналт удирдлагыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

    Хяналт удирдлагын нэгдсэн систем
    Үйлдвэр автоматжуулалт, нарийн хэмжүүр, электроникийн тоног төхөөрөмж
    Дотоод, гадаад сүлжээний зохион байгуулалт, тоног төхөөрөмж
    Хяналтын камерийн систем.
    Холбоо, холбооны тоног төхөөрөмж,
    Үйлдвэрийн болон хэрэглээний програм хангамж
    Вэб сайт, и-мэйл
    Нарийн хэмжүүрийн лабораторийн хэвийн, шуурхай, найдвартай үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх, шинээр туршин нэвтрүүлэх ажилыг хариуцан ажилладаг.

  • + -

    Захиргаа хууль зүйн хэлтэс

    Компанийн хууль эрх зүйн үйл ажиллагааг зохицуулах, удирдлага, албан хаагчдыг эрх зүйн зөвлөгөөгөөр хангах, тушаал, шийдвэр, баримт бичгийг тодорхойлж батлуулах, гэрээ хэлцэл байгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулж эрхэлнэ. Компанийн эрхэм зорилго, стратегийн төлөвлөлтөд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгцээг төлөвлөх, хангах, бэхжүүлэн хөгжүүлэх, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлэх, ажилтны бүртгэл, мэдээллийн сан, судалгааг бүрдүүлэх, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бий болгох, ажилтны нийгмийн асуудлыг зохион байгуулна. Мөн тус хэлтэст Үйлчилгээний алба харьяалагддаг.
    • Үйлчилгээний алба- Ажиллах орчны ая тухтай нөхцөлийг хангах, тохижилт, үйлчилгээ, ажилчдын халуун ус, саун, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг гүйцэтгэдэг. Ажилчдын цайны газар нь ажиллагсдад өндөр илчлэгтэй, шим тэжээл сайтай, зөв зохистой халуун хоолоор үйлчилдэг. Мөн тохилог зочид буудалтай.

Цехүүд

  • + -

    Уул, автотээврийн цех

    Шохойн чулууны 15 сая тонн нөөцтэй Хөтөл-1 орд, 25 сая тонн нөөцтэй Хөтөл-2 ордоос чулууг олборлон үйлдвэрлэлийг үндсэн түүхий эдээр хангадаг. Уулын хөрс, түлш түүхий эдийг зөөх, тээвэрлэхэд орчин үеийн өндөр бүтээмжтэй хүнд даацын авто техникүүдийг ашигладдаг.
  • + -

    Чулуунцарын үйлдвэр

    Үндсэн түүхий болох шохойн чулууг 900т/ц бүхий хүчин чадалтай бутлуураар буталж 75000 т нөөцлөх хүчин чадалтай жигдрүүлэх агуулахад нуруулдана. Агуулахаас шавар болон төмрийн хүдэр зэрэг тохируулгын түүхий эдүүдтэй тохируулах санд нөөцөлнө. Тохируулах сангаас түүхий эдийн хольц бэлтгэх хэсэг болох 210т/ц хүчин чадал бүхий босоо булт тээрэмд эрдсийн найрлагаар тохируулан өгч нунтаглаад нунтагласан түүхий хольцыг эргэх зууханд 1350-14500С температурт шатааж чулуунцар нэртэй зохиомол шинэ эрдэс гаргаж авдаг. Ø 4,2х60 метрийн 1 зуухаар тоноглогдсон, хоногт 2500 тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай.
    Чулуунцар үйлдвэрлэл нь бүрэн автоматжсан хяналт удирдлагын системээр явагддаг.
  • + -

    Цементийн үйлдвэр

    Цемент үйлдвэр нь үйлдвэрлэлийг хий /шахсан агаар/-ээр хангах, цементийн үндсэн түүхий эд болох чулуунцарыг байгалийн гөлтгөнөтэй тодорхой харьцаагаар хольж тээрэмдэн цемент үйлдвэрлэж савлах, ачих үндсэн үүрэгтэй.
    Хүчин чадал: Үйлдвэрлэх хий – 616 м3/мин
    Цементийн тээрэм – 135 тонн/цаг
    Савлах машин – 200 тонн/цаг
    Хадгалах силос – 16 000 тонн
  • + -

    Шохойн үйлдвэр

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг технологийн шохойгоор хангах үндсэн үүрэгтэй. Жилдээ 65000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр нь хоногт 70 тонн шохой үйлдвэрлэх 3 босоо зуухаар MNS347:2002 стандартад нийцсэн шохой үйлдвэрлэдэг.
  • + -

    Сорилт шинжилгээний лаборатори

    Сорилт шинжилгээний лаборатори нь “Хөтөлийн Цемент-Шохой” ХК-ийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг MNS347:2002 стандартын техникийн шаардлага хангасан шохой, MNS9745:2008 стандартын техникийн шаардлага хангасан цемент үйлдвэрлэхэд шаардлагатай сорилт шинжилгээг МУ-д мөрдөгдөж байгаа шинжилгээний стандартын арга аргачлалаар хийж, хяналт тавьж ажиллах үндсэн үүрэгтэй, магадлан итгэмжлэгдсэн лаборатори юм.
  • + -

    Дулааны станц

    Цемент, шохойн үйлдвэр болон Хөтөл хотын айл өрх, албан байгууллага, ААН-ийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглээний халуун ус бэлтгэж, түгээх зориулалттай. КВТС20/150В маркийн усан халаагуурт 3-н зуухтай, жилд 75000Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг.
    “Цемент-Шохой” ХК нь дулааны станцын үйл ажиллагааны зардал болон борлуулалтын орлогын зөрүүгээс үүсдэг ихээхэн хэмжээний алдагдлыг үүрч, үндсэн үйл ажиллагааныхаа ашгаас санхүүжүүлдэг.
  • + -

    Төмөр замын цех

    Төмөр замын цех нь төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, нийтлэг багц дүрэмд заасны дагуу сэлгээний ажлыг түргэн шуурхай оновчтой удирдан зохион байгуулах экспорт-импортын ачаатай болон хоосон вагонуудыг цехүүдэд тавьж өгөх, татаж авах сэлгээ хийж, түлш түүхий эдийг вагоноос буулган, ачилт буулгалт хийж буй цехүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо, сэлгээний аюулгүй, тасралтгүй хэвийн ажиллагааг хангана.
  • + -

    Засварын нэгдсэн цех

    Тус үйлдвэрт шаардлагатай эд ангийг зургийн дагуу үйлдвэрлэх, цахилгаан хөдөлгүүр болон нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж, кабель шугам, хуваарилах байгууламжуудад засвар үйлчилгээ, туршилт тохируулга хийх, үйлдвэрийн технологийн зориулалтаар тавигдсан нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжид засвар тохируулга хийх, баталгаажуулах зэрэг нарийн түвэгшилтэй ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
  • + -

    Дотоод аудитын алба

    Компанийн хэмжээнд дотоод хяналт шалгалт, мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, компанийн үйл ажиллагаа хууль эрх зүйн хэм хэмжээнд явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой.
  • + -

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн алба

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг тодорхойлж Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, ажиллагсдыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлж сургалт, хяналтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажилладаг. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” MNS4968:2000 стандарт, олон улсын OHSAS 18001:2007 стандарт зэргийг гол шалгуур болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.