Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Үйл ажиллагаа

Цеметийн үйлдвэрийн 1-р шугам 1985 онд, 2-р шугам 1986 онд ашилалтанд орсон байна.
Жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
4000 тонн цемент хадаглах багтаамж бүхий 4-н агуулахтай.
Түүхий эдийн 2 орд газартай.
Барилгын өргөн хэрэглээний зориулалттай төмөр бетон эдэлхүүн, угсармал хийц хэсэгүүд, гүүр далангийн, цутгамал эдлэл, зам барилга ашиглах зориулалттай. PC42.5 MNS ангиллын цемент.
Өндөр бат бөх бүхий угсармал хийц хэсгүүд, төмөр бетон эдлэл, төмөр замын бетон дэр харьцангүй өндөр ачаалалд ажиллах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэх PC52.5 MNS ангиллын цемент.
Бүх төрлийн барилгын ажилд өргөн хэрэглэх OPC42.5 ангиллын цемент.
Хурдан бэхэждэг, барилга угсралтын ажлыг хурдасгах нөцөлтэй.
Технолгийн түлш – нүүрс
Түүхий эдийг тохируулах нэмэлтүүд-төмрийн хүдэр, гөлтгөнө, цеолит, дулааны станцын үнс-маарга, шатаасан занар.

Шохой үйлдвэр 1984 онд ашиглалтанд орсон.
Шохой шатаах 3-н зуухтай.
Жилд 65 000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай.
Төрөл бүрийн барилгын зуурмаг бэлтгэх, шавардлага заслын ажил болон зэсийн хүдэр боловсруулах алт ялгах, силикат бетон эзлэхүүнд холбогч болон төмөр хайлуулах явцад хэрэглэх барилгын болон технологийн шохой гаргадаг.

Дулааны станц 1984 онд ашиглалтанд орсон.
Жилд 162000 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
Сайхан сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, шүүх, цагдаа зэрэг төр төсвийн 16 байгууллагын 90300 метр куб, оршин суугчдын 100238 метр куб, бусад аж ахуй нэгжийн 7987 метр куб, өөрийн үйлдвэрийн 66800 метр куб, нийт 265328.5 метр куб талбай бүхий хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчний 34%-ийг төр, төсвийн 37,8%-ийг оршин суугчид, 25% өөрийн үйлдвэрийн цех, нэгжүүдэд түгээж байна гэсэн үг.
1980-аад онд анх Хөтөлийн үйлдвэр-хотын цогцолборын дулааны шугам сүлжээг нэгтгэн барьсан бөгөөд 1990-ээд оны дундуур аймаг, сум, орон нутагт, дулааны асуудлыг шилжүүлэхэд Хөтөлийн энэ асуудал цогц шийдэгдээгүй, төрөөс татаас өгнө гэсэн боловч одоо энэ бодлого, үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагааны зардал болон борлуулалтын үнийн зөрүүгээс энэ алдагдлыг үйлдвэр ашигаасаа төлсөөр ирсэн.