Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
  • + -

    Ц.Сампилноров

    zSampilnorov1983-1992 онд ББҮМЯ-ны сайдын тушаалаар томилогдон ажилласан. 1943 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн.

    1967онд Эрхүүгийн политехникийн дээд сургуулийг цементийн технологич мэргэжлээр төгссөн. 1967 онд Дарханы цементийн үйлдвэрт деспитчер инженер, зуухан цехийн дарга, ерөнхий инженер, 1981-1983 онд Москвагийн коммунист намын дээд сургуульд суралцаж төгсөн. 1983-1992 онд Хөтөлийн “Цемент-Шохой” үйлдвэрийн дарга, 1996-2000 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга, 2001-2008 онд шохойн үйлдвэрийн дарга, 2009-2011 онд зөвлөх инженер, 2011 оноос мэргэжил сургалтын төвийн даргаар ажиллаж байна.

    Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол улсын гавьяат барилгачин” цол тэмдэгээр шагнагдсан.

     

     

  • + -

    Х.Ихболд

    zIhbold1992-1995 онуудад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар томилогдон ажилласан.

     

     

     

     

     

     

     

  • + -

    Р.Шийлэгжамбал

    zShiilegjambal1995-1999 онуудад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар томилогдон ажилласан. 1956 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийн сургууль, 1975-1976 онд Эрхүүгийн ПДС-ийн бэлтгэл, 1976-1981 онд Лениградын Уул уурхайн их сургуулийг “Уулын инженер-баяжуулагч” мэргэжлээр төгссөн. 1986, 2001 онд ОХУ, 1992 онд Финлянд, 1994 онд Анли улсуудад удирдах ажилтаны мэргэжил дээшлүүлэх курс төгссөн. 2003 онд Москвагийн Уулын их сургуульд “Эрдэнэтийн овооны орд газрын хүдрийн бутлалт, нунтаглалтыг баяжуулах технологид бэлтгэх нь” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2003 онд ШУТИС-ийн дэд профессор цол хүртсэн.

     

     

     

     

  • + -

    Т.Довдондорж

    zDovdondorj2000-2004 онуудад ТӨХ-ны шийдвэрээр томилогдон ирж ажиллаж байв. 1957 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. Барилгын инженер мэргэжилтэй. Дарханы цементийн завод, карьерын нэгдсэн аж ахуй, “Сонсголон Бармат” ХК-д ажиллаж байсан. 2000 оноос Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-нд Гүйцэтгэх захирлын алба хашсан. “Тэргүүний барилгачин цол тэмдэг”, “Алтан гадас” одонтой.

     

     

     

     

     

     

  • + -

    А.Шоовдор

    zShoovdor2004-2013 он хүртэл ТӨХ-ны шийдвэрээр томилогдон ажилласан. 1958 онд Завхан аймгийн Завхан мандал суманд төрсөн. 1966-1976 онд Завхан аймгийн Улиастай хотын 10 жил, 1976-1982 онд ПТД-ийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. 1982-1983 онд Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайд инженер, 1983-1985 онд ардын армид цэрэг, 1985-2000 онд Хөтөлийн “Цемент-Шохой” комбинатад тэсэлгээний инженер, уулын цехийн орлогч дарга, хангамж эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад 2000-2004 онд “Хөтөлговь” ХХК-ийн дэд захирлаар ажилласан байна.

    “Шилдэг менежер”-ээр 3 удаа, “Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль”, “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, “Хөдөлмөр хүний төлөө” шагнал, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан. 1996 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2008-2012 он хүртэл Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.