Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдсан.

2011 оноос эхлэн үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” ХХК-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг технологи – хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан амжилттай ажиллаж байна.
Одоо тус үйлдвэр нь 745 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон жилийн турш цемент, шохой, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм.

Монгол улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй манай компанийн хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал – ТӨРИЙН ГЭРЭГЭ” шагналыг тус тус хүртээсэн юм.