Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background
Он дарааллын хуудас
  • 1963 Хөтөлийн шохойн чулууны ордод анхны геологи хайгуулын ажил хийлээ.
  • 1974-04-14 БНМАУ-ын СНЗ-ийн 232 тоот тогтоолоор цементийн үйлдвэрийн түүхий эдийн ордын хайгуул хийх шийдвэр дахин гарчээ.
  • 1975-1976 Мөн ордод хайгуулын ажлыг дахин хийж нөөцийг шинэчлэн тогтоожээ.
  • 1978-04-07 МАХН-ын ТХ СНЗ-ийн хамтарсан 10 тоот тогтоолоор цементийн заводыг шохойн заводтой хамт Хөтөлд байгуулахаар шийдвэрлэжээ.
  • 1979-04-04 Улсын төлөвлөгөөний комиссын 87-р тогтоолоор техник эдийн засгийн үндэслэл батлагджээ.
  • 1979-06-06 БНМАУ-ын “Комплексимпорт” нэгдэл ЗСБНХУ-ын “Техностройэкспорт” нэгдлүүдийн хооронд Хөтөлийн цемент шохойн комбинатыг барьж байгуулах 86-029/05100 тоот гэрээ хийгджээ. Захиалагч: Зөвлөлтийн барилгын материалын яам. Зураг төсөл гаргагч: Зөвлөлтийн “Сибний проектцемент” институт. Гүйцэтгэгч: Зөвлөлийн барилгын “Медьмолибденстрой” (ММС)
  • 1979.10.19 Комбинатыг барьж байгуулах газар сонгох комисс хуралдаж 347 га талбайг Сэлэнгэ аймгийн Орхон, Номгоны САА-н нутгаас олгохоор зөвшөөрчээ.
  • 1979.11.28 Улсын төлөвлөгөөний комисс 294 тоот тогтоолоор зураг төслийн захиалга батлагдсан байна.
  • 1980 он Шохойн үйлдвэрийн түүхий эдэд зориулан дахин хайгуул хийжээ.
  • 1980.08.04 Улаанбаатар хотод байгуулсан 86-029 / 0510 гэрээнд 3-р нэмэлт гэрээ буюу 86-029 / 05100-3 тоот гэрээгээр 70 сая 513 мянган рублээр эхний ээлжийн барилга байгууламжийг барихаар шийдвэрлэжээ.
  • 1980.09.10 Барилга байгууламжинд оролцох 100 зөвлөлтийн мэргэжилтэн, 10 Монгол иргэд ирж 2 воганчиг авчирч байрлав.1981.01.27 МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс тогтоол гарч Хөтөлийг “МХЗЭ-ийн Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламж” болгожээ.
  • 1981.01.28 МАХН-ын ТХ, СНЗ-ийн 6-р тогтоолоор илгээлтийн эздийг ажиллуулах тухай шийдвэр гаргажээ.
  • 1981.01.29 БНМАУ-ын ТК-ын тогтоолоор ашиглалтын өмнөх захиргаа байгуулахыг ББМҮЯ-д зөвшөөрчээ.
  • 1981.04.07 МХЗЭ-ийн ТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор МХЗЭ-ийн ГХББ, Хөтөлийн Цемент шохой цогцолборын асуудал эрхлэх МХЗЭ-ийн ГХББ, төв штаб байгуулагджээ.
  • 1981.05.20 Анхны угсармал орон сууц “Я Первый” ( 1-р байр ) ашиглалтанд оров.
  • 1982.06.24 Комбинатын суурь тавих ёслол болж, цуглаанд МАХН-ын ТХ-ны УТ-ийн товчооны гишүүн СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, ТХ-ны улс төрийн товчооны нарийн бичгийн дарга Ц.Буянтогтох, ББМҮЯ-ны 1-р орлогч А.Даваа, Дархан хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга П.Болд, АДХТЗ-ийн дарга Н.Мөрхуяг, ЗСБНХУ-ын барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч Сайд А.Я.Ампилов, уг цогцолборыг бариж байгуулах зөвлөлтийн барилгын Медьмолибденстрой удирдах газрын дарга Н.А.Никитин, ЗСБНХУ-ын элчин сайдын яамны зөвлөх Х.Р.Амаров нар оролцов.
  • 1983.01.18 32 тонн жинтэй анхдагч бутлуурын их биеийг угсарснаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил эхэлжээ.
  • 1983.01.25 10/35/6 квтын дэд станцын угсралтын ажил дууссанаар Хөтөлд цахилгаан эрчим хүч ашиглаж эхэлсэн.
  • 1983.05.03 ББМҮЯ-ны Сайдын 127-р тушаалаар Хөтөлийн Цемент шохой комбинатыг: Цементийн үйлдвэр, Шохойн үйлдвэр, Уулын олборлох үйлдвэр, Засвар механикийн контор, Дулааны станц гэсэн бүтэцтэй байгуулжээ.
  • 1983.06.17 Эргэх зуухны суурийн бетоныг цутгажээ.
  • 1983.08.01 БНМАУ-ын СНЗ-ийн 54-р тогтоолоор ЦШК-ийн захиргаа байгуулагдаж даргаар Ц.Сампилноров, ерөнхий нягтлан бодогчоор Г.Батмөнх нар томилогдон ажиллажээ.
  • 1983.12.18 Бутлуурт анхны чулууны дээжийг хүлээн авчээ.
  • 1983.12.20 15 цагт анхны чулууг бутлав.Анхны машинистаар Г.Андуу, Пүрэвхүү, Төмөрбаатар, Энхболд нар ажилласан.
  • 1983.12.22 Шохойн 1-р зуухыг анх ашиглалтанд оруулжээ.
  • 1984.01.11 11 цагт шохой 1-р зуухыг 4-р ээлж галлан гал голомтоо асааснаар энэ үйлдвэрийн түүх эхэлдэг. Машинистаар Л.Ганболд ажиллажээ.
  • 1984.01.20 Шохой үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ Эрдэнэтийн УБҮ-т нийлүүлж эхэлжээ.
  • 1984.01.28 Бутлуурын цехийг хүлээн авав.
  • 1984.02.14 СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэнтэй комисс Шохойн үйлдвэрийг хүлээж авлаа.
  • 1984.04 сар Сургалтын төвийн анхны нээлтийг 13 сурагчтай сантехникийн курсээр эхлэв.
  • 1984.10.10 Цементийн үйлдвэрийн 1-р зуухыг галлав .
  • 1985.06.01 Барилгын материалын тоног төхөөрөмж засварын анги байгуулагджээ.
  • 1985.08.09 Цементийн үйлдвэрийн 25 метрийн өндөр янданг цутгаж дуусав.
  • 1985.11.21 Анхны 600 тонн задгай цементийг зөвлөлтийн барилгын 2-р трестэд ачуулав.
  • 1986.01 сар Цементийн үйлдвэрийн технологийн 1, 2-р шугамыг улсын комисс хүлээн авлаа. Энэ үйл ажиллагаанд СНЗ-ийн дарга Д.Содном, ЗХУ-ын СНЗ-ийн орлогч дарга В.С.Мураховский нар оролцов.
  • 1987.06.01 1 сая тонн цемент үйлвэрлэв.
  • 1987.09.03 Зөвлөлт Буриадын Теммойскийн цементийн заводтай шууд харилцаатай ажиллах протоколд гарын үсэг зуржээ.
  • 1987.10 сар Эргэх зуухны түүхий эд болон цементийн тээрмүүдийн хүчин чадлыг төсөлд заасан хэмжээнд хүргэв.
  • 1988.08.01 Цемент үйлдвэрлэх процесст цеолит хэмээх эрдсийг туршилтын журмаар хэрэглэж эхлэв.
  • 2008 он Эргэх 1-р зуухыг өөрсдийн инженер техникийн ажилчдын хүчээр их засвар хийж ажиллуулав.
  • 2011.08.13 Хуурай аргын үйлдвэрийн шав тавих ёслол болов.
  • 2012.07 сар 4 сая дахь тонн цементээ үйлдвэрлэн гаргав.
  • 2012 он Нүүрсний хэсэг байгуулав.
  • 2012 он Захиргааны байрны гаднах өнгө үзэмжийг сайжруулав.
  • 2012 он “Цемент-Шохой” ХК-ийн тугийг Лам Лхагвасүрэн “Алтай таван богд” уулын Малчин оргилд намируулав.
  • 2013 он “Цемент-Шохой”ХК-ийн тугийг Лам Лхагвасүрэн “Алтай таван богд” уулын Хүйтний оргилд мандуулав.
  • 2013 он Онол практикийн бага хурал болов.
  • 2014.05.14 Шинэ технологийн үйлдвэрийн нээлт болов.
  • 2016.06.24 Таван сая тонн цемент үлйдвэрлэв.