Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

“Цемент Шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Цемент Шохой” ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн анхааралд

 ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Даваа гаригийн 10.00 цагт “Цемент Шохой” ХК-ийн өөрийн байр, Хурлын танхимд болно.

Хаана: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1-р баг, “Цемент шохой” ХК-ийн өөрийн байр, Хурлын танхим
Хэзээ: 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн зарласан боловч эргэлтэд гаргаагүй бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтэд санал болгохыг зөвшөөрч эрх олгосон энгийн хувьцаанаас хэсэгчлэн болон бүтнээр хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчид санал болгох хэлбэрээр гүйлгээнд гаргах бүрэн эрхийг Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгох;
  • Компанийн зарласан энгийн хувьцаанаас гүйлгээнд гаргах нөхцөлд одоогийн хувьцаа эзэмшигч нь тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлэхгүй байх;
  • Бусад

 Хурал зохион байгуулах комисс

Комиссын дарга:        Д.Баттулга                  +976-99918728
Комиссын гишүүд:     Э.Ариунзул                 +976-70368151
М.Цэвээнтогтох          +976-70368368

Хурлын материал, гаргах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд /Даваа-Баасан/ 09-17 цагийн хооронд Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн байранд Гүйцэтгэх захирал А.Шоовдор болон комиссын гишүүдээс хүлээн авч танилцах боломжтой.

 

Холбоо барих: Утас: 70368151, Факс: 7036-8368
И-мэйл хаяг: info@khutulcement.mn