МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХҮҮХДИЙН БАЯР ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БОЛЛОО

ХҮҮХДИЙН БАЯР ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БОЛЛОО

“Цемент шохой” ТӨХК-ийн “Жаргалтай хүүхдүүд” баярын өдөрлөг инээд хөөрөөр дүүрэн, тэмцээн уралдаантай дурсамжтай болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагааг Хөтөл хотын урдаа барьдаг “Хүслийн таван од” охидын бүжгийн хамтлаг үзүүлбэрээ дэглэн эхлүүлсэн бол “Би Хөтөл хотын ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, ялагчдад мөнгөн шагнал, урамшууллыг нь гардуулав. Мөн энэ үеэр “Зайрмагны мухлаг” ажиллаж, бяцхан багачуудыг амттанаар дайллаа.

Харин тэмцээн уралдааны тухайд, тун чиг өрсөлдөөнтэй болов. Ахлах ангийн сурагчдын дунд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн, дунд ангийнхний дунд дугуйн уралдаан болсон бол бага ангийн сурагчид гүйлтийн спортоор хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Үүнээс;

🏀3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд:

Эрэгтэй баг:

1. U17

2. U18

3. U14

Эмэгтэй баг:

1. Sonicx 1

2. Sonicx 2

3. Sonicx 3

🚴Дугуйн уралдаанд:

1. 7А ангийн сурагч М.Эрхэсболд

2. 6Б ангийн сурагч М.Эрдэнэ-Мөнх

3. 7А ангийн сурагч Б.Золжаргал

🏃‍♀️Гүйлтийн уралдаанд: /Эмэгтэй I-II анги/

1. 2Б ангийн сурагч Д.Солонго

2. 2Б ангийн сурагч Б.Алтжин

3. 2В ангийн сурагч Б.Гэгээнхүслэн

🏃‍♂️Гүйлтийн уралдаанд: /Эрэгтэй I-II анги/

1. 2А ангийн сурагч Э.Сэлэм-Оргил

2. 2А ангийн сурагч Төрболд

3. 2А ангийн сурагч О.Оргил

🏃‍♀️Гүйлтийн уралдаанд: /Эмэгтэй III-IV анги/

1. 4Б ангийн сурагч А.Найданзул

2. 4Б ангийн сурагч Х.Азтэгш

3. 3Б ангийн сурагч Б.Мишээл

🏃‍♂️Гүйлтийн уралдаанд: /Эрэгтэй III-IV анги/

1. 3Б ангийн сурагч Э.Энхжаргалан

2. 4А ангийн сурагч М.Мөнх-Алдар 3. 3Б ангийн сурагч Ц.Батбаяр нар хурдтай байж, тэмцээний байр эзлэн, шагнууллаа.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.