Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлыг дээдлэн, олон улсын чанарын түвшинд хүрсэн бүтээгдэхүүнээр зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж, байгууллагынхаа эдийн засгийн үр ашиг, бүтээмж, нэр хүнд, нийгмийн хариуцлагыг байнга нэмэгдүүлнэ.

цааш нь

Танилцуулга

Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн 1980-аад оноос түүхийн хуудас эхэлдэг. ЗХУ-н зураг төслийн дагуу техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын энэ үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган …

цааш нь

Технологийн шинэчлэл

Цементийг хуурай аргаар үйлдвэрлэх арга 1800-аад оноос эхтэй бөгөөд тэр үеийн дэлхийн өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хөгжсөн зүүн, баруун европ, Англи, Герман, Дани зэрэг орнууд энэ аргаар үйлдвэрлэл хөгжүүлж эхэлжээ. Монгол улсын хувьд, зах …

цааш нь

 

 

Шинэ мэдээ

 

 

Үйл ажиллагаа

Анх 1985 оноос цемент үйлдвэрлэж эхэлсэн ба 2014 оноос жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын технологийн шинэ үйлдвэр ашиглалтанд орсон.

Хөтөл-1, Хөтөл-2 ордоос олборлосон шохойн чулууг 900 т/цаг хүчин чадалтай хос ротортой бутлуураар 0-75 мм хэмжээтэй болтол буталж, 73000 тонн шохойн чулуу хадгалах агуулахаар дамжуулж, 210 тонн/цаг хүчин чадалтай түүхий эдийн тээрмээр тээрэмдэж, урьдчилсан халаагчтай, Ø4,2х60 м хэмжээтэй, 2500 тонн/хоног хүчин чадалтай  эргэх зуухаар чулуунцар үйлдвэрлэж тус бүр нь 45 тонн/цаг хүчинг чадалтай 3 тээрмээр тээрэмдэж цемент үйлдвэрлэж, цементээ тус бүр нь 4000 тонн багтаамжтай 4 ширхэг силосонд хадгалж, хэрэглэгчдэд төмөр зам болон авто замаар тээвэрлэн борлуулдаг.

Цементийн төрөл:

  • MNS947:2008 стандартын PC42.5 ангиллын цементийг барилгын өргөн хэрэглээний зориулалттай төмөр бетон эдлэхүүн, угсармал хийц хэсгүүд, гүүр далангийн, цутгамал эдлэл, зам барилгын зориулалттай ашигладаг.
  • MNS947:2008 стандартын PC52.5 ангиллын цементийг өндөр бат бөх бүхий угсармал хийц хэсгүүд, төмөр бетон эдлэл, төмөр замын бетон дэр харьцангуй өндөр ачаалалд ажиллах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэдэг.
  • MNS947:2008 стандартын OPC15% 42.5 ангиллын цементийг бүх төрлийн барилгын ажилд өргөн хэрэглэдэг.

Шохой үйлдвэр 1984 онд ашиглалтад орсон. Хоногт тус бүр нь 70 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай босоо 3-н зуухаар үйлдвэрлэл явуулдаг.

Жилд 65 000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай.

Төрөл бүрийн барилгын зуурмаг бэлтгэх, шавардлага заслын ажил болон зэсийн хүдэр боловсруулах алт ялгах, силикат бетон эдлэхүүнд холбогч болон төмөр хайлуулах явцад хэрэглэх барилгын болон технологийн шохой гаргадаг.

Дулааны станц нь 1984 онд ашиглалтанд орсон.

Дулаан үйлдвэрлэлтийн КВТС-20-150В маягийн усан халаагуурт 3-н зуухтай. Цагт 20 Гкал ДЭХ үйлдвэрлэх хүчин чадалтайгаас одоогийн байдлаар хүчин чадал ашиглалт 60 гаруй хувьтай. Зуухны ашигт үйлийн коэффицент 70-75 хувьтай. Одоо жилдээ 65000-70000 Гкал Дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна.

Дулааны станц нь нийт үйлдвэрлэсэн дулааны 26%-г төсвийн байгууллагад, 39%-г оршин суугчдын халаалтанд, 35%-г аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус түгээдэг.

 

Цемент-Шохой ХК-ийн агуулахад байгаа илүүдэл сэлбэгийн жагсаалт Таньд сэлбэг хэрэгтэй байна уу
Харилцагч байгууллагууд

0МЯНГАН ГКАЛ ДУЛААН

0МЯНГАН ТОНН ШОХОЙ

0САЯ ТОНН ЦЕМЕНТ

0МЯНГАН ТОНН ЧУЛУУНЦАР /Хоногт/